comparemela.com


Гадаадын иргэдэд 9 бүлэг бүхий 64 ангиллын виз олгоно
12 цаг 47 минутын өмнө
Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны долоодугаар сарын 7-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Монгол Улсын виз олгох журам”-ын төслийг хэлэлцэж, шинэчлэн баталлаа.
Шинэчлэн батлагдсан журмаар Монгол Улсын визийн ангиллыг цаг үеийн шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэх зорилгоор гэж төрөлжүүлэн, гадаадын иргэдэд 9 бүлэг 64 ангиллын виз олгохоор боллоо.
Тухайлбал, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух гадаадын иргэнд хуулиар “HG” ангиллын виз олгож байсныг өөрчилж, хөдөлмөр эрхлэх салбар тус бүрээр нь ангилан 11 төрлийн виз олгох юм. Ингэснээр гадаадын иргэн хөдөлмөрийн мөлжлөгт өртөх болзошгүй эрсдэлийг бууруулах, заасан чиглэлээсээ өөр газар хөдөлмөр эрхлэх зэрэг зөрчлийг шийдвэрлэх нөхцөл бүрдээд байна.
Түүнчлэн бусад улс орны жишигт нийцүүлэн соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, контент бүтээх, импортын ачаа болон зорчигч тээвэрлэх, хил орчмын өдрийн аялал жуулчлалаар зорчих, дамжин өнгөрөх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гадаадын иргэнд олгох шинэ төрлийн визийн ангиллууд нэмэгдэв.
Үүнээс гадна Монгол Улсын визийг цахимаар олгох, хил орчмын жуулчинд өдрийн виз олгох асуудлыг журамд шинээр тусгаж оруулсан бөгөөд олон улсын жишиг, өөрийн орны онцлогийг харгалзан үзэж эхний удаад жуулчин, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох, кино, контент бүтээх болон дамжин өнгөрөх ангиллын визийг цахимаар олгож эхлэхээр боллоо.
Ийнхүү визийн ангиллыг тодорхой болгосноор виз хүсэгч гадаадын иргэний Монгол Улсад зорчих зорилгод нь тохирсон виз олгох, визийн талаарх статистикийн тоон мэдээллийг дэлгэрэнгүй гаргах, визийг шуурхай олгох боломжтой болж байна.
Монгол Улсын визийн ангилал

Related Keywords

Mongolia ,United States ,Mongolian , ,Office ,International Law ,United States Nation Organization ,Visa ,Diplomatic Mission ,Ministry Of Finance Foreigner ,Mongolian State The Government Ground ,Mongolian State ,Mongolian State Visa ,For Example ,Mongolian Country ,This Case ,Country ,Issue New ,Moreover Mongolian State ,Regulations New ,Visa Issue ,State Diplomatic Mission ,United States Nation Body ,Finance Foreigner ,Foreign Minister Visa ,External State ,Free Shipping ,Mongolic Language ,Field Professional ,Innovation Field ,Mongolian State Civil Code ,Immigrants Foreigner ,Via Pass ,மங்கோலியா ,ஒன்றுபட்டது மாநிலங்களில் ,மங்கோலியன் ,அலுவலகம் ,சர்வதேச சட்டம் ,விசா ,இராஜதந்திர பணி ,மங்கோலியன் நிலை ,க்கு உதாரணமாக ,மங்கோலியன் நாடு ,இது வழக்கு ,நாடு ,பிரச்சினை புதியது ,விசா பிரச்சினை ,இலவசம் கப்பல் போக்குவரத்து ,புலம் ப்ரொஃபெஶநல் ,கண்டுபிடிப்பு புலம் ,

© 2025 Vimarsana

comparemela.com © 2020. All Rights Reserved.