comparemela.com
Home
Live Updates
Эмнэлгийн ажилчдын цалинг нэмж эхэллээ : comparemela.com
Эмнэлгийн ажилчдын цалинг нэмж эхэллээ
Эмнэлгийн ажилчдын цалинг нэмж эхэллээ
19 цаг 19 минутын өмнө
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзан эмч ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх, урамшууллыг нь цаг тухай бүрт нь олгохыг үүрэг болгосон. Эрүүл мэндийн багц хуулийн дагуу эмнэлэг нь гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Уг санхүүжилт нь эмнэлгийн удирдлага урсгал зардлаа өөрөө дотроо зохицуулж, ажилчдынхаа цалин хангамжийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн гэсэн үг юм.
Гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн зүгээс хагас жилийн гүйцэтгэлийн тайлангаар төсөвлөсөн мөнгөнөөсөө илүү гүйцэтгэл хийж даатгалын ерөнхий газраас санхүүжилтээ авсан. Ихэнх эмнэлэг нь цалингаа тавьж, урсгал зардлаа төлөөд тодорхой хэмжээний үлдэгдэл байхаар тооцоолол гарчээ. Иймээс нэн тэргүүнд эмнэлгийн дарга нар ажилчдынхаа цалинг нэмэх нь зөв гэдэг үүднээс Эрүүл мэндийн сайд С.Энхболд дарга нарт чиглэл өгсөн юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах тушаал гаргаж нийт ажилчдынхаа цалинг 7 сарын нэгнээс эхлэн 20 хувиар нэмэгдүүлээд байна.
Мөн Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очирын зүгээс Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос өгсөн үүргийн дагуу улаан бүсийн ажилчдын илүү цагийг 7 сарын нэгнээс эхлэн гурав дахин нэмж олгож эхлэх шийдвэр гаргажээ. Мөн улаан бүст ажиллаж байгаа эмч ажилчдынхаа цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн гэнэ. 7 сарын нэгнээс эхлэн гуравдугаар эмнэлгийн зүгээс нийт ажилчдынхаа цалинг 10-20 хувиар нэмэхээр болжээ. Улирал тутам олгодог үр дүнгийн урамшууллыг бүрэн олгох ажлыг сайдаас өгсөн чиглэлийн дагуу эхлүүлсэн гэдгээ Ц.Төмөр-Очир дарга мэдэгдлээ
гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Манай сайт таалагдсан бол лайк дараарай
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл (1)
2021-07-07
Цалинг нь маш сайн нэмээд хариуцлагыг нь сайн тооцоод явчихвал эрүүл мэндийн салбарын эмчилгээ, үйлчилгээний чанар эрс дээшлнэ дээ. Даанч тэгэхгүй юмаа
Хариулах
Related Keywords
,
Hygiene Ministry
,
Center Hospital
,
Most Of Them Hospital
,
State March Center Hospital
,
March Hospital
,
Iron And Diamonds
,
மையம் மருத்துவமனை
,
அணிவகுப்பு மருத்துவமனை
,
comparemela.com © 2020. All Rights Reserved.