comparemela.com


Сэлэнгэчүүд хийгээд ардын хувьсгал
Норовын ПҮРЭВДАГВА
1.Нутаг өөдөө гүйсэн нэгний санаашрал
Саяхан Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар, Шаамар, Зүүнбүрэн, Алтанбулаг сумаар яваад ирлээ. Бороо хур, үер ус ихтэй байсан болохоор ёстой дуртайдаа явлаа гэж болно. Дарханы цаахнуур жирийн үед горхи гэмээр урсах Шарын гол л гэхэд хөндий дүүрэн цэлэлзэж байлаа. Тэр хавийн улсын тариа ногоо усан дор оржээ. Явсаар аймгийн төв хүрэхэд Сүхбаатарын өмнө налайх Орхон-Сэлэнгийн бэлчир-Охиндийн хөндий тэр чигтээ ус нэлийж харагдсан. Уг нь ч бидний багад иймэрхүү үерлэх гэдэг тийм ч ховор байгаагүй юм. Харин 1990-ээд оноос хойш яагаад ч юм байгаль хүртэл хатуурхан гол горхи ширгэж байна гэх болсон тул нутаг орныхон цочирдож төр, захиргааныхан сандруу хуралдаж байна билээ.
Бидний ажил засаг захиргаатай холбоогүй шахуу болохоор мөрөө хөөж явлаа. Энэ жил шинэ Монгол улсын зуун жил, ХХ зууны түүхэн үзэгдэл болох улс төрийн нам Монгол оронд үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа хэмээн дэлхийг хүртэл сандрааж байгаа халдварт тахал өвчнийг ч тоохгүй хөл алдан, хорио үе үе тавих хэрнээ л наадна, наадамдана гэж байгаа болохоор ямаршуу байдаг юм бол хэмээн хараа билчээж, чих тавьж явлаа. Манай нутгийг Ардын хувьсгалын өлгий гэдэг болохоор битүүдээ огшиж явсан минь тэр. 
Аймгийн төв талбай дээрх Сүхбаатар жанжны хөшөөг хүрэлдсэн харагдана. Ардын журамт цэргийн зөвлөлийн гишүүн, Ардын түр засгийн газрын гишүүн, дотоод явдлын яамны сайд, Ардын журамт цэрэг Хүрээг чөлөөлөхөөр мордоход ар талыг хариуцсан яамны сайд мөн түүнчлэн МАН-ын анхдугаар их хурлын төлөөлөгч өөрөөр хэлбэл өнөөгийн МАН-ыг байгуулж бодлого чиглэлээ тодорхойлсон гэх цөөн хэдэн хүний нэг Намсрайн Билэгсайханд зориулсан хөшөө Зүүнбүрэн сумын захиргааны өмнө; Сүхбаатар хотын I 10 жил, Дулаан хаан тосгоны сургуулийн өмнө 1921 оны ардын журамт цэрэг, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд; Алтанбулаг сумын сургуулийн өмнө нэрт эрдэмтэн, зохиолч, орчуулагч Б.Ринчен; Шаамар сумын төвд Ардын хувьсгалын журамт цэрэгт мордсон анхны 100 гаруй партизаны нэрээр гэрэлт хөшөө босгосон байна. Партизаны талбай дээр байсан Д.Сүхбаатарын хуучин хөшөөг Алтанбулаг руу шилжүүлэн залжээ. Ардын журамт цэрэг хуралдуулж эхэлсэн Охиндий, гамин цэрэгтэй анх тулж дайтсан Шаамарын шар тохой; Орос Улсаас зэр зэвсэг морин чаргаар Сэлэнгэ мөрний мөсөн дээгүүр чирж ирэн Орхон гол, Сэлэнгэ мөрний бэлчир дэх Бараан аралд өвөлжиж байсан айлын амбаарт хэсэглэн авч ирж, хадгалж байсан бөглүү булан, цэрэг эрс тал талаас хуралдан цуглах үед багтахаа байж шилжсэн бэлчирийн баруун хойхно орших Эрээн, Алтангийн арал, нутгийн голдуу хүн цуглан бядтай болохын цагт дөрвөн хорооны зохион байгуулалтад орж; хурдан буу хурц сэлмээр бүрэн зэвсэглээд, хуарагнан нэгдсэн сургуулилт хийж байсан Ханын хөндий зэрэг газрыг хараачлахад зориулан хэдэн жилийн өмнөөс тохижуулсан уулын орой дээр гаран тал тал тийш жаахан зогссон бид. Дэлхийг хурааж явсан гэх монголчууд бид ядарч гундан, бусдын эрхшээлд олон зуун жилийн турш толгой бөхийж явсан гунигт цаг үеийг сэгсрэн хаяж, харийн түрэмгий гамин цэрэг; улс орондоо дэгдсэн иргэний дайнд ялагдан манай руу хулган орж ирсэн оросын цагаан цэргээс эх орноо чөлөөлөн туурга тусгаар улс болохоор зэвсэг барин хамгийн түрүүнд боссон өвөг дээдсээ дурсах, залуу хойч үеийнхэндээ таниулах, бахархан дурсах ажилд нутаг орныхон маань сэтгэл тавьж байгаа юм байна гэсэн өөдрөг сэтгэгдэлтэй буцаж ирсэн.
2. Өнгөрсөн үеэс нутгийнхнаа эрсэн минь
Түүх гэдэг улс үндэстний ч, хувь хүний ч, нутаг нугынхны ч өмнөх үеийн явдал, нүгэл буяны дэнс. Харин залуусын хувьд өвөг дээдсээрээ бахархан оршин тогтнохуйн үндэс байдаг болохоор эзэнтэй, нэр хаягтай; болж өнгөрсөн газар усны нэр тодорхой бичиглэсэн байх ёстой. Залуу үеийнхэн нь миний өвөг дээдэс ийм улс байсан, миний сууж суурьшиж байгаа нутаг оронд ийм түүхэн явдал болсон гэдгийг мэдэж байх ёстой. Чухам ийм бахархал дээр л үндэс угсаа тогтож, өөрийн гэх нүүр царай орших байх. 
МАН, ардын төр засаг байгуулагдсаны зуун жилийн ойд зориулсан бүтээл гарсан гэдгийг сонссон болохоор эрж сурж олов. МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ (2003 он)-ийн таван ботитой тэнцэх овор хэмжээтэй, час улаан өнгийн давхар хавтастай хоёр боть ажээ. Таван боть бол нэн эртний үеэс өнөө үе хүртэлх монгол түмний түүх. “МАН-ын түүх” бол зуун жилийн явдал. Ингээд бодохоор их багын тухай төсөөлөл бас бууж байгаа биз? Ер нь ХХ зуун гэдэг дэлхийн хэмжээнд ч олон явдал түүний дотор олон арван сая хүний амийг авч одсон дэлхийн хоёр дайн, бүс нутгийн болон иргэний дайн газар сайгүй өрнөсөн, дараа нь дэлхийн улс орнууд социалист, капиталист гэж хоёр хуваагдан талцаж, үзэл суртлаар шөргөлдсөн хүйтэн дайны гэгдэх цаг үе болохоор хэлж ярих, сургамж болох юм ихтэй цаг хугацаа. Дээр нь олон зуун жилийн турш бусдын эрхшээлд бөхийж явсан ази, африкийн хүн ард бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовохыг илүүд үзэн туурга тусгаар амьдралын төлөө босож, олон газар оронд үндэсний улс байгуулагдсан цаг үе.
Колонийн нөхцөл байдлаас өндийн хөгжиж эхэлсэн улс орнууд ч бага буурай гэгдэн мөнөөх л хуваагдсан хоёр замаар хөгжих гэж зүтгэсэн. Хүч чадалтай, өндөр хөгжилтэй гэгдэх цөөн орнууд дэмжих болсон. Энэ л жишгээр БНМАУ боссон. Энэ тэмцлийг мөн л нийтийн жишгээр байгуулагдсан улс төрийн хүчин МАН (МАХН) манлайлсан. Тусгаар тогтнол, туурга тусгаар улс болон өөрийн зоргоор амьдрах монголчуудын олон жилийн хүслийг биелүүлэхээр 1920-иод онд тухайн үеийн дэвшилтэт үзэлтэй, боловсролтой Данзан, Бодоо нарын хэдэн залуусын санаачлагаар нэгдсэн зохион байгуулалтад орж эхэлсэн газар бол Нийслэл Хүрээ. Монголчуудын нийгмийн амьдралын гол төв байсан болохоор тэгэх ч ёстой биз. Харин хэрэгжиж эхэлсэн газар орон нь өнөөгийн Сэлэнгэ аймаг, хуучнаар Эрдэн ван Намсрайн хошуу.
Ийм л бодолтой Ардын хувьсгалд хамгийн идэвхтэй оролцсон нутгийнхныхаа тухай шинэ сэргэг их зүйл олж үзнэ гэсэн итгэлтэй, бас дээр нь МАХН (хуучин нэрээр)-ын дотор болж өнгөрсөн явдал гэж 1990-ээд оноос хойш шуугисан олон явдлын наад цаад учрыг нэг талд нь гаргаж тайлж тайлбарласан байж таарна хэмээн хорхойсон дэлгэв. Олон намын тогтолцоо, олон ургальч үзэл бүхий улс төрийн харьцаа нэгэнт тогтсон учраас ядаж өнөөгийн залуу улстөрчид өнгөрсөн цагийн будилуу явдлаас салахын тулд муу нуухаар сайн илчил гэж бодох болов уу гэж хүлээж байсан юм. Бүх л салбарт залуу үе түрэн орж ирж байгаа болохоор бичиж туурвих түүхчид ч бас давамгайлах болов уу гэж санаж байсан. Алдаж боджээ. Энэ бол МАХН-ын түүх, гол баатар нь улс төрийн нам, хийж гүйцэтгэсэн ажлынхаа нааштай өнгөтэйг магтаж, алдаж эндэснээ тойруулан ерөнхий дүн, хөл тоо барин, өөрийгөө магтан дуулдаг уламжлалтайг мартаж. Өнгөрсөн хугацаанд хэдэн ч удаа “намын түүх” бичиж, хичнээн ч жил хүүхэд залууст заавал үзэж шалгуулах ёстой хичээл болгож ирсэн билээ дээ. Зорин тэмүүлж байсан нийгмийн харилцаа хэдийнэ үгүй болжээ. Хөл их тоо, үзэл сурталжсан баримтаар ололт гэж магтаад байгаа бүхэн үгүй болоод удаж байгааг эрхэм түүхчид маань мартсан бололтой. Тэр бүхнийг авч хөөх зорилго энэ удаа тавиагүй болохоор ингэсгээд орхиж өвгөд хөгшид, өнгөрсөн цаг үе рүүгээ оръё. 
Сурч, судалсан түүхч биш ч гэсэн өвгөд өтгөсөөсөө сонсож дуулсан, зарим нь бүр бичиж үлдээсэн хийгээд бусад эх сурвалж шүүрдэн товч зүйл хэлхэхээр зүрхлэв. Өнгөрсөн түүхийн эздийг он цагийн тэртээгээс дуудан дурсах гэсэн юм. Тийм ээ “1921 оны Ардын хувьсгалын партизан” гэсэн тэмдэг энгэртээ зүүсэн, хөвөнтэй даалимбан дээл голдуу өмссөн олон хөгшчүүл харж байснаа, үг яриаг нь сонсож өссөн нэгэн болохын хувьд үүрэг хэмээн үзэж эргэн санах гэсэн оролдлого минь энэ. Хаа нэг ам халсан үед нь тухайлж асуувал цөөн хэдэн үг хэлэхээс бус баатарлаж явсан үеийнхээ тухай үг унагана гэж үгүй байсан тэд. Тэглээ гээд тэр хөгшдийн хийж үлдээсэн зүйл багасаж үгүй болдоггүй ажээ. Ямартаа л нэгэн суут эр “цаг хугацаа гэдэг нуусныг илчилж, илэрхийг далдалдаг шидтэн” гэж дуу алдаж байсныг санан санан бодлоо тэмтрэн хэлхэв. Болгоогтун.
Очоод ирлээ гэж хэлсэн хэдэн сум бол хуучнаар Эрдэнэ ван Намсрайн хошууны төв гэж хэлж болохоор газар орон. Харин Сумъяа бээсийн хошуу гэдэг бол Өвөр Монголын Илийн хошуунаас тэсэхүйеэ бэрх дарлал мөлжлөгийг сөрөн босож, зэвсэглэн тэмцэж, эцэст нь аргаа барахдаа уугуул нутаг, угсаа гарвалын гал голомтоо тэмцэн ирэхэд Дээрхийн зарлигаар Эрдэнэ вангийн хошууны Зэлтэр харуулын орчим газар таслан олгож байгуулсан шинэ хошуу. Хошуу ноён Эрдэнэ засаг, хошой чин ван Намсрай энэ үед Богд хаант Монгол Улсын таван яамны нэг болох Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд байсан болохоор ийм шийдвэр гарсан гэхэд буруудахгүй биз. Монгол Улсад хууль зүйн алба байгуулагдсаны 100 жилийн ойгоор энэ эрхэм хүний талаар 21.5 х.х хэмжээтэй эмхтгэл-ном Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эрхлэн 2011 онд гаргасан байгаа нь талархууштай.
Сэлэнгэ нутгийн ард олон яагаад бусад газрынхнаас 1921 оны хувьсгалын үйл хэрэгт илүү идэвхтэй оролцов гэдэг анхаарал татах учиртай асуулт яах аргагүй мөн. Намын уриа, хувьсгалын үйл хэрэг сэдэгчдийн нэр нөлөө байлгүй яахав. Суртал ухуулга ч нөлөөлсөн байж таарна. Гэсэн ч... Монгол орон эрхшээлд нь байсан Манж чин улс хүчин мөхөсдөж, сөнөж сүйрэхийн шинж хэдийнэ ороод 1901 оноос “Шинэ засгийн бодлого” гэгчийг боловсруулан, 1910 оноос Да хүрээнд засаг захиргаа, хил гааль, цэрэг цагдаагийн зарим байгууллага бий болгож жинхэнэ хэрэгжүүлэх ажлаа Эрдэнэ ван Намсрайн хошууны үржил шимтэй газрыг хятадын орон нутгийн засаг захиргаадад хуваарилан, олон тариачин эрсийг ирүүлэн суурьшуулж, 90 гаруй газар тариа, ногоо тарьж эхэлсэн тухай түүхч О.Пүрэв гуай бүтээлдээ нэр заан дурдсан байдаг. Ирж байгаа хятад иргэдийн тоо тасралтгүй өсөж байж. Газар хашаалан ногоо тарьж эхэлсэн хятадууд бас буудай тарьж, морин тээрмээр гурил хийж, том пүүсийн барааг жижиглэн зарж төдөлгүй ХХ зууны нэрт түүхч М.Санждорж гуайн нэг сэдэвт бүтээлд тодорхойлсон “Хятадын мөнгө хүүлэх худалдаа” эрчимтэй дэлгэрснээр Эрдэнэ вангийн хошууныхан нэг л мэдэхэд давхар давхар өрөнд баригдсан юм. Ганц биеэр ёстой л өнөө “гуяа ганзагалан” ирсэн хятад эрс эхнэр, хүүхэдтэй, мал хөрөнгөтэй болж эхэлсэн. Энэ бол Хятадын яван идэх хатуухан хэлэхэд “хөрсөнд нь ногоо, хүйсэнд нь үр” гэсэн төрийн бодлого алсдаа тодорч эхэлсэн нь энэ. Энэ бодлогын хор уршгийг халхын ноёд, лам нар ч мэдэрч хэрхэх талаар хэлэлцэж улмаар Богд хаант Монгол Улсыг зарлан тунхагласныг бид бас мэднэ.
Харин зарлан тунхагласан Монгол Улсаа олон улсад ялангуяа хөрш хоёр гүрнээр хүлээн зөвшөөрүүлэх амаргүй ажил өрнөсөн. Эрх баригчид хэрхэн хөөцөлдөж байсан тухай ном сударт их бичигдсэн. Уран зохиол, кино, жүжиг ч их гарсан. Юутай ч Оросын засгийн газартай тэнцвэргүй ч гэсэн хэдэн гэрээ байгуулж, олон улсын харилцааны зарим нааштай алхам хийсэн ч тун удалгүй Орос хийгээд ДИУ-ын эрх баригчдын шахалтан дор Хиагт хотноо Хятад, Монгол, Орос гурван улсын гэрээнд суусан.
Үргэлжлэл бий.

Related Keywords

Sukhbaatar ,Selenge ,Mongolia ,United States ,Orkhon ,Bulgan ,Shaamar ,Selenge River ,Russia General ,Russia ,Bogd ,Bayanhongor ,China ,Altanbulag ,Dzavhan ,Russian ,Mongolian , ,Heat King Village School ,Province Center Yard ,Maize Van As Namsrain County Center ,Province Center ,Ministry Editorial ,Selenge Province Center Sukhbaatar ,Recently Selenge Province Center Sukhbaatar ,Passed Province Center ,Land Country ,New Mongolian State ,Folk Revolution ,Ministry Prime Minister ,Partisan Yard ,Russian State ,Selenge River Delta ,Mongolian State History ,Mongols Legion ,Education Danzan ,Capital Circles ,All Cases ,Sumiyaa Province ,Lap English Iliin ,Above Decree Maize Van County ,New Province ,Province Mr Maize ,Mongolian State ,Prime Minister ,Mongolian Country ,Eland China ,Thursday Sir ,Incoming China ,Maize Van ,Mongolian Country Legion ,மங்கோலியா ,ஒன்றுபட்டது மாநிலங்களில் ,ரஷ்யா ,சீனா ,ரஷ்ய ,மங்கோலியன் ,மாகாணம் மையம் ,ரஷ்ய நிலை ,அனைத்தும் வழக்குகள் ,புதியது மாகாணம் ,மங்கோலியன் நிலை ,ப்ரைம் அமைச்சர் ,மங்கோலியன் நாடு ,நில சீனா ,

© 2024 Vimarsana

comparemela.com © 2020. All Rights Reserved.