comparemela.com
Home
Live Updates
УИХ-ын хаврын чуулган өндөрлөж, Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлсэн долоо хоног : comparemela.com
УИХ-ын хаврын чуулган өндөрлөж, Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлсэн долоо хоног
УИХ-ын хаврын чуулган өндөрлөж, Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлсэн долоо хоног
2021-07-10 12:07:08 Бусад
Үндэсний их баяр наадмыг энэ жил тэмдэглэхгүй ч 9 хоног амрахаар шийдвэрлэсэн. Өнөөдрөөс амралтын өдрүүд эхэлж иргэд хөдөө орон нутаг руу хөлгийн жолоо залан агаар салхинд гарч байгаа ч коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс амны хаалтаа тогтмол зүүж, нэг дор битүү орчинд олноор бөөгнөрөхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.
Ингээд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэе.
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХААР ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.07.05/ даваа гаригийн ээлжит бүлгийн хуралдаанаар
•Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,
•Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хийх мэдэгдэл, сөрөг хүчний байр суурийн талаар хэлэлцэв.
Хоёрдахь асуудлын тухайд, коронавирусээр 600 гаруй хүн амь насаа алдсанд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Тиймээс Бүлгийн 13 гишүүд бүгд Засгийн газрыг огцруулах шаардлага гаргаж гарын үсгээ зурж эхэллээ.
7 ДАХЬ УДААГИЙН ӨРШӨӨЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ын нэгдсэн чуулганы долдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэж, 49 гишүүн дэмжсэнээр хуулийг баталсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд өршөөл үзүүлэх шийдвэр гаргах онцгой бүрэн эрх зөвхөн УИХ-д хадгалагдана хэмээн заасан байдаг. УИХ 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд нийт зургаан удаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан бөгөөд энэ удаагийн баталсан хууль нь долоо дахь удаагийнх юм. Уг хуулиар 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 00:00 цагаас өмнөх цагт хамаарах хэргүүд багтана.
ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Европын холбооны өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулаагүй. Түүнчлэн хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг болон нийгмийн анхаарлыг татаж байгаа зарим төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуулиас хассан.
Өршөөлийн тухай хуулиар 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын ялыг зорчих эрхийг хязгаарлахаар сольж, 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасаж, өсвөр насны 25 хүн, нийт 1013 хоригдол хамрагдана. Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2483, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлтийг хойшлуулсан 158, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон 1274, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 160, нийт 39 156 этгээд хамрагдана.
С.БАЯРЫГ ХУГАЦААНЫ ӨМНӨ СУЛЛАВ
Санжийн Баярыг хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоох тухай 439 дүгээр хаалттай хорих ангийн санал, прокурорын дүгнэлттэй материалыг Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцлээ.
Улмаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай хуулийн шаардлага хангасан гэж үзэж хоригдол С.Баярыг 1 жил 2 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаанд хяналт тогтоож Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад хүлээлгэн өгсөн байна.
ТУСГААРЛАХ БАЙР РУУ ТЭЭВЭРЛЭХ ЗАРДАЛ 10 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЛЭЭ
Гадаад орноос эх орондоо ирж буй иргэд тусгаарлах байрны төлбөрөөс гадна, нисэх онгоцны буудлаас тусгаарлах байр руу тээвэрлэх зардал болох нэг хүний 10 мянган төгрөгийг нэмж дансанд байршуулдаг байсан.
Тэгвэл 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс Төв аймгийн Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсонтой холбогдуулан Улаанбаатар хот доторх тусгаарлах байр руу нэг хүнийг тээврийн зардал 20 мянган төгрөг болж 10 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Учир нь шинэ нисэх онгоцны буудал нь хотын төвөөс 37 км зайтай юм.
ЭХ, ЭЦЭГ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛУУЛАВ
Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Дээрх хуулийн зарим хэсэг заалт нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлаас хүлээн зөвшөөрсөн. Үүний дагуу 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн нэр болон холбогдох заалтуудад “эх” гэсний ард “эцэг” гэж нэмэлт оруулсан бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.
Иймд уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг шинэчлэн батлуулав.
Хууль хэрэгжиж эхэлснээр 20 мянга орчим аав 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх, эцгийн тэтгэмжид хамрагдах юм.
НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүдийн 58.2 хувийн саналаар эцэслэн баталлаа. Мөн тус хуультай хамт өргөн мэдүүлсэн 19 хууль, тогтоолын төсөлд санал хурааж, гишүүдийн олонхын саналаар батлав.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хороо, НЗДТГ, ажлын хэсгийнхэн богино хугацаанд сайн ажиллаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, түүнийг дагалдуулан санаачилсан 19 хуулийг баталлаа. Хуулийг хэрэгжүүлэхэд НЗДТГ, НИТХ, УИХ-ын гишүүд, Засгийн газрын холбогдох яамд идэвхтэй ажиллах нь зүйтэй. Орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх том эхлэл, суурь тавигдаж байгаа. Нийслэл, дүүрэг нийгэм, эдийн засгийн хувьд хөгжиж, биеэ даах боломжийг бүрдүүлсэн анхны том шинэчлэлийг хийж чадлаа. 27 жилийн дараа энэ хуульд өөрчлөлт орж байгаа. Маш том шинэчлэл болсон гэдэгт итгэлтэй байна. Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, төсвийн бие даасан байдлыг хангах, татварын эрхтэй болгох, талцал хуваагдлыг эцэс болгоход энэ хууль ихээхэн хувь нэмэр оруулна” хэмээн ярилаа.
12-17 НАСНЫ ХҮҮХДИЙН ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ТҮР ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛЛАА
Пфайзер Бион’Тех үйлдвэрийн Комирнети вакцины татан авалттай холбоотой 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 12-17 насны хүүхдийн 1 дүгээр тунгийн вакцинжуулалтыг түр хугацаагаар хойшлууллаа.
12-17 насны хүүхдийн вакцины 2 дугаар тунгийн болон жирэмсэн, хөхүүл эхчүүд, бусад зорилтот бүлгийн хүн амын вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна.
УИХ-ЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ӨНДӨРЛӨВ
Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулган энэ сарын 8-ны өдөр өндөрлөв.
Коронавирусийн цар тахлын үед Монгол Улсын Их Хурал хаврын чуулганаа цахимаар хуралдуулж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа ажлын 75-аас дээш өдөр буюу 83 өдөр чууллаа.
Энэ удаагийн чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, 188 асуудал хэлэлцсэн, Байнгын хороодын хуралдаан 110 удаа, Дэд хороод 6 удаа, Түр хороод 13 удаа буюу нийт 127 удаа хуралдаж, 274 асуудал хэлэлцсэн байна. Нийт хуралдааны хугацаа 317 цагт хүрч, 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хаврын чуулганаар бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 3, Улсын Их Хурлын 52 тогтоол, нийт 163 хууль тогтоомж баталсан байна.
УДШ Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ МАН-ЫН ДАРГААР БҮРТГЭЛЭЭ
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хуралдав.
Хуралдаанаар Монгол Ардын намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын Бага хурлын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн XI хуралдаанаас Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгосон үйл ажиллагаа Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрэмд нийцсэн байх тул намын даргын өөрчлөлтийг бүртгэж шийдвэрлэлээ.
Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлаар Н.Отгончимэгийг томилох асуудлыг Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулав.
С.Тайшир
Related Keywords
Mongolia
,
United States
,
Mongolian
,
Genghis Khan King
,
City Right Legal On Law Approved Parliament
,
Mongolian State Congress Spring
,
Center Province Curtain
,
Government Land Resignation Signatory Collect Started Parliament
,
Mongolian State Court On Law
,
City Court
,
Parliament Office
,
Mongolian State Base Law
,
Center Km
,
Parliament Spring
,
Records State Maximum Court
,
Europe Union
,
Democratic Party Band
,
Amnesty Law
,
Government Land
,
Mongolian State
,
Congratulations Term Before
,
Eventually Criminal Law General
,
Isolation Flat Up Transport Cost Thousand
,
Legion Households The Original
,
Mongolian State High Minutes
,
Age Child Temporary
,
Period Postponed
,
Spring Annual
,
State High Conference Resolution
,
Session Mongolian Folk
,
Mongolian State Court
,
Court The Judges
,
மங்கோலியா
,
ஒன்றுபட்டது மாநிலங்களில்
,
மங்கோலியன்
,
நகரம் நீதிமன்றம்
,
பாராளுமன்றம் அலுவலகம்
,
யூரோப் தொழிற்சங்கம்
,
பொது மன்னிப்பு சட்டம்
,
அரசு நில
,
மங்கோலியன் நிலை
,
comparemela.com © 2020. All Rights Reserved.