comparemela.com


О.Сүхбаатар: Түүхээ зөв ойлгох, сэрэх нь бидний дархлаа юм
8 цаг 17 минутын өмнө Бусад4
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор түүхч, судлаач  О.Сүхбаатарыг урилаа.
 
-Монголчууд  түүхэндээ төрт ёсны  баяр наадмыг  тэмдэглэхгүй  өнжсөн,  алгассан тохиолдол байдаг уу. Байдаг хэдэн онд ийм зүйл  тохиож байв?
-Улс хувьсгалын баяр наадмыг  жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Харин Халх голын дайны жил   1939 онд нам, төрийн удирдагч Маршал Х.Чойбалсан  наадмаа хийх үү, байх уу гэж нэг асуусан юм гэдэг. Тухайн үед орос цэргүүд хараахан ирж амжаагүй, хавраас өгсүүлээд Монголын цэрэг дайчид олноороо алагдаж байдал маш хүнд байсан. Гэхдээ монгол цэргүүдийг тэгж тулалдана гэж санаагүй япончуудыг  ихээхэн  цочролд оруулсан. Монгол цэргүүд 250-350  доторх байг алдалгүй онож байсан бол япон цэрэг 250-аас дотогш зайд байгаа онож байсан. Хоёр талд буудалцахаар манай цэргүүд илүү, тиймээс шийдвэртэй давшилт хийж чадахгүй хориглох тулаан хийж байгаад орос цэргүүд ирж манайхан Халх голын дайнд давамгайлж эхэлсэн.  Тэр үед маршал Х.Чойбалсан  зүүн талд цэрэг, дайчид маань олноороо үрэгдэж байхад, бид энд наадам хийх хэрэг зохистой вэ гэж асуусан ч   дайны жил, хүнд хэцүү цагт ард түмнийхээ сэтгэл санааг өргөж, тусгаар тогтносон улс гэдгээ баталж төрт ёсны баяр наадмаа хийх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаад хийсэн  түүхтэй.
-Манай улсад  цар тахлын нөхцөл байдал хүндэрч  залуучууд  “No  наадам” хөдөлгөөн зохион байуулсныг олон нийт  дэмжсэн.  Засгийн газраас  наадмаа  дараа жил  хүртэл хойшлуулсан. Гэтэл зарим нь “YES наадам” гэсэн акц бас хийлээ?
-Нийтийг хамарсан цар тахал гарч наадмаа өнжих болсон нь тиймхэн ч уяачид, бөхчүүдийн  лоббид бас  ормооргүй байгаа юм. Ялангуяа уяачид бол морио үнэ хүргэж зарах гол юм нь наадам болчихсон. Тэнд унаач хүүхдүүд хохироод  байгаад  нийгэм даяараа шүүмжлэлтэй хандаж байна. Бөхчүүд мөн адил, даваа наймаалцах, орлого олох гол юм нь бас наадам болсон. Ерөөсөө уяач, бөхчүүдийн орлого олох гол  юм нь наадам, сумын наадмаас  эхлээд хэнийг амлах вэ, яах вэ гээдэг, тэрийг нь зохицуулдаг, найруулдаг хүмүүс ч бий болж далд  бизнес явж байдаг. Тэр нь явсаар түрүүлсэн бөх хэчнээн саяын үнэтэй жип машин, өчнөөн өрөө байр авдаг, тэрийгээ хийх гэж ард түмнийг турхирч болохгүй л дээ. Хуучны ёсонд өвөл хэзээ ч морь уралдуулдаггүй, зун нэг л сар нааддаг байсан. Намар бол морь хайлна гээд уралдаан хийхгүй. Гэтэл одоо жилийн турш наяр наадам зохиож, бизнес хийдэг зуршил тогтлоо. Тиймээс уяач, бөхчүүд наадам хийнэ гэж үхэлдээд байна. Төрийн томчууд бүгдээрээ шахам морь уядаг, тиймээс далдуур дэмжиж, тэдний оролцоотой жагсаал, цуглаан боллоо шүү дээ. Цаг нараа тохируулж их нарийн зохион байгуулж харагдсан. Морьтой хүмүүс Яармагийн голын замын зүлгийг адууны хөлөөр онгичоод хаячихсан байна гэсэн. Тиймээс наадам хийнэ гэж энэ нөхдүүдэд хөтлөгдөх хэрэггүй. Хуучны ёсонд хурдан морь, хүчит бөхийн барилдаанд ам зөрөх, хэрүүл хийх бүү хэл том дуугарахыг цээрлэдэг  байсан. Одоо морь гараанаас гарахаас аваад хэрүүл,  зарим бөх  барилдах гэж зодолдох шахдаг болж ёс жудгаа алдагдуулах болсон.
-Өнгөрсөн жил цахим наадам хийсэн. Энэ жил хийх гэж бэлдэж байснаа больсон гэсэн. Төрийн зүгээс  ямар нэг хэлбэрээр ёслол хүндэтгэл үзүүлэх  учиртай санагдана?
-Төрийн өндөрлөгүүд чимээгүй байгаа ч наадмын өглөө эрх биш өргөн олондоо мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэх байлгүй дээ. 100 жилд ганц тохиож буй учраас Монголын төр хүндэтгэлтэй хандаж, ялангуяа өргөн түмнээ   баярлуулсан шийдвэр гаргаж, малчин түмнээ шагнаж урамшуул, бэлдсэн ганц нэг юм байгаа бол тэрийгээ энэ олон телевизүүдээрээ гаргавал олны сэтгэл  сайн сайхнаар дүүрч, баяр цэнгэлээр сүлэгдэж нийтээрээ сайхан л байна байх. Тэгээсэй гэж бодож харж сууна. Хэрэв цар тахлын байдал намжвал ирэх намар есдүгээр сард наадмаа хийе гэж зарлахад  бүгд баяртай хүлээж авах байх. Гол нь наадмаа улс,  аймаг, сумдад зэрэг хийх нь зүйтэй. Нийтээрээ тэмдэглэх баярын утга үүнд оршино. Нөгөө талаас ингэж зэрэг зохион байгуулахгүй бол нөгөө бөхчүүд, уяачид  чинь баяр наадмын утгыг алдагдуулаад  наадам биш болгочихсон шүү дээ. Тэд л улс, аймаг, сумын наадмыг цувуулж хийж  дүрэм журмыг самраад байдаг. Тэгээд өөрсдөө давхиж очоод өнөөдөр нь  нэг  сумын ойн наадмыг худалдаж аваад, маргааш өөр  аймгийн наадамд очдог. Ингээд  жирийн  ардын морь түрүүлэх бүү хэл барианд орж айрагдахаа байгаад, нутгийн залуу бөхчүүд аймаг, сумандаа гарч ирэх боломж хаагдсан. Наадам хэсч  барилддаг,  ойн баяруудыг тойрч уралддаг явдлыг зогсоочихвол нийслэл, бүсийн наадмуудаар хүн машины  төвлөрөл  саарна.
-Наадам хэзээ хийхийг цар тахлын байдал шийдэх нь. Ирэх жил наадмаа тэмдэглэвэл  утга, бэлгэдлийн хувьд ямар байх бол?
-Нийтийг хамарсан энэ өвчний тархалт, явц байдлыг харж байгаа байх. Ирэх жил наадмаа хийвэл  Ардын хувьсгалын 100 жилийн ой, шинэ зууны эхлэл 101  жилийн ойгоо хавсруулаад  тэмдэглэхэд болохгүй юм байхгүй. Энд  ардчилсан хувьсгалын ой энэ тэр гэж хамаатуулах утгагүй. Энэ бол төрд байгаа хүмүүс алба тушаалын юмаа хийж ирсэн санаархал. Ардын хувьсгалын 100 жилийн ой бол хойд, урдаас ирсэн эзлэн түрэмгийлэгчдийг  хоёуланг нь хөөж гаргаж, гадаадын түрэмгийдэгчдээс бүрэн чөлөөлөгдсөний 100 жилийн ой юм шүү дээ. Оросын цагаантнуудыг хөөж гаргасны 100 жил, Хятадын гамин цэргийг  бут цохиж  эх нутгаасаа  хөөж гаргасны 100  жилийн ой тохиож байна.
-Гэхдээ зарим хүн  Барон Унгерн Монголыг чөлөөлөхөд  гавьяа байгуулсан  гэж үзэх нь бий?
-Барон Унгерн гавьяа байгуулсан юм биш шүү дээ,  Монголыг дайны талбар болгох ашиг харж орж ирсэн болохоос монголчуудад туслах гэж ирсэн юм биш шүү дээ. Манайхны зарим нь түүх судлалд ч хэтэрхий холбирох юм. Жишээ нь 1911 оны хувьсгалт үйл явдлыг бүгдийг нь Богд хаанд тохчихоод монголчууд юу ч хийгээгүй  гэж ярьж, бичээд байдаг. Гэтэл Да лам Цэрэнчимэд, шанзав Бадамдоржоос өгсүүлээд тэр бүгдэд гар бие оролцож, зохион байгуулсан хүн олон бий. Тэдний тухай нэг ч дурсахгүй, хийснийг нь ярихгүй, тэгээд ганц   Богд л бүгдийг хийсэн , монголчууд юу ч хийгээгүй гээд байдаг. Бодит байдалд Богдын бичсэн тал хуудас ч байхгүй. Богдыг  зөвшөөрүүлж  гарын үсэг зурсан, тамга тэмдэг дарсан баримт бичгийн ихэнхийг Бадамдорж хийсэн  байдаг. 1900 онд Орост очиж, хөдөлгөөн гарах үед оросуудаас дэмжинэ гэсэн тохиролцоог хийчихээд ирсэн хүн шүү дээ. 
-Гэхдээ Хятадын удирдагч Сюй Шү Жанд урвасан,  Монголыг эзлүүлсэн гэсэн үндэслэлээр гавьяанаас илүү  ял нь жин дарж түүх бичлэгт дурдагддаг  шүү дээ, Бадамдорж шанзавын тухайд?
- Сюй Шү Жаны үед  гарын үсэг зурна гэдэг  уг нь ял биш гавьяа юм. Богд, Бадамддорж хоёрыг Бээжинд аваачина гэж хятадууд хөсөг бэлдчихээд байхад  мань хүн ороод гарын үсэг зурсан. Хэрэв Бадамдорж биш Богд хаан ороод гарын үсэг зурчихсан бол Хятад улс тэрийг дэлхий даяар зарлах байсан. Монголын төрийн тэргүүн, хаан нь бидэнтэй  нэгдсэн гээд. Тэгүүлэхгүй тулд Бадамдорж өмнө нь орж гарын үсэг зурсан. Олон улсын актаар бол Бадамдорж тусдаа төрийн тэргүүнтэй, төрт улсын шашны бүлгийн ахлагч л болохоос биш төрийн хүн биш учраас тэр гэрээ бичиг нь олон улсын хувьд стратегийн бичиг баримт биш. Хэрэв Богд хааныг Бээжинд аваачиж гарын үсэг зуруулсан бол хятадууд манай улсыг НҮБ-д элсэх үед ч  тэр бичгийг гаргаж ирээд тавих байсан. Тэгэхээр Балдандоржийн гарын үсэгтэй учраас тэр бичгийг хятадууд гаргаж ирж зүрхлээгүй. Улс төрийн хувьд  тэр бол ач холбогдолгүй бичиг.  Хятад улс Сюй Шү Жан, Го Син Ли хоёрыг 1924, 1925 онд цаазлахдаа тулгасан ял нь “Хүрээний хөгшин үнэг Балдандоржоор  хуурамч бичиг үйлдүүлсэн” гээд цаазаар авсан. Гэтэл энэ бүх баримтыг тооцож үзэхгүй ганцхан Богд гэгээнтэн хийчихсэн гэж төв гаралтай хэдэн эрдэмтэн шуугиулж, түүнийг нь  тухайн үеийн Ерөнхийлөгч  дэмжээд явчихсан нь учир дутагдалтай. Нөгөө нэг асуудал нь хүрээг Барон чөлөөлсөн гээд байдаг. Энэ талаар Н.Хишигт доктор  асуудал дэвшүүлээд ганцаардсан байх. Бараг 10 мянга орчим монгол цэрэг хүрээг чөлөөлөхөд оролцсон юм шүү дээ. Барон эхэндээ монголчуудыг тоохгүй өөрийн 800  цэргээр довтлоод дийлэлгүй зугтсан. Монгол цэргүүд оролцож байж дараачийн довтолгооноор нь  хүрээг чөлөөлсөн. Ингэхдээ монгол цэрэг гол үүргийг гүйцэтгэсэн, нэг хэсэг нь Богд уулын ард олон гал түлж олуулаа юм шиг  сүрдүүлээд, өглөө нь Туул голыг дагаж давшаад, нөгөө хэсэг нь араар нь явж Улиастай, Хужирбулан, Дамбадаржаа, Шадивлан болон Гандангийн ар орчмоор бүсэлж  орж ирсэн. Ингээд Хятад цэргийн гол хэсэг ухарсан, тэр үед Барон зүүн талаас нь дайрч Хятадын банкийг эзэлж авсан. Барон Унгерний гол зорилго  нь   тэр банкийг монголчуудад өгөхгүй авах, хятад пүүсүүдийн бараа таваарыг дээрэмдээд Байгал нуур руу довтлох  байсан, тэрийгээ гүйцэтгээд Галуут нуур хүртэл давшсан. Цэргийн тактикийн хувьд Байгал нуур хүртэл довтлох нь онол байсан бол Барон бараг хэрэгжүүлэх шахсан. Түүнээс Монголд анхаарал тавьсан юм байхгүй. Гэтэл манайхан  өнөөдөр монгол цэргийн гавьяаг ярихгүй, ганц Богд хаан хийчихсэн мэтээр яриад, хүрээг Барон Унгерн чөлөөлсөн гэж туйлширдаг нь харамсалтай. Тиймээс нийтийг хамарсан цар тахал,  дархлаажуулалтын талаар ярьж буй энэ үед хэлэхэд монголчууд бид наадмаа хийх, хийхгүйдээ ч гол биш түүхээ зөв ойлгох, сэрэх нь чухал бөгөөд бидний гол дархлаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох

Related Keywords

Sukhbaatar ,Selenge ,Mongolia ,Japan ,United States ,Beijing ,China ,Russia ,Ugandan ,Dzavhan ,Russian ,Mongolian ,Bogd Khan ,Bogd King ,Baron Ungerna ,Choibalsan Naadam ,China The Bank ,It The Bank Mongols ,United Nations ,Country Revolution ,Khalkh River ,Independent Country ,Fair River Road ,State Heights ,Naadam Country ,They Are ,Forest Games ,Province Games ,Folk Revolution ,Revolution Forest ,Baron Ungerna English ,Yet Mon ,Bogd Post ,Not China ,Beijing China ,China Country ,State United Nations ,Bogd Saint ,Doing So Mongolian ,Bogd Mountain ,Legion Fire ,Now China ,Bank Mongols ,Environmental Lake ,Above Mongolia ,English Us Naadam ,மங்கோலியா ,ஜப்பான் ,ஒன்றுபட்டது மாநிலங்களில் ,பெய்ஜிங் ,சீனா ,ரஷ்யா ,கண்டான் ,ரஷ்ய ,மங்கோலியன் ,ஒன்றுபட்டது நாடுகள் ,சுயாதீனமான நாடு ,அவர்கள் உள்ளன ,காடு விளையாட்டுகள் ,இல்லை சீனா ,பெய்ஜிங் சீனா ,சீனா நாடு ,நிலை ஒன்றுபட்டது நாடுகள் ,இப்போது சீனா ,

© 2024 Vimarsana

comparemela.com © 2020. All Rights Reserved.