comparemela.com
Home
Live Updates
Тунисын Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ : comparemela.com
Тунисын Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
2021-07-26 09:12:53
ТУНИС. /Xinhua/. Тунисын Ерөнхийлөгч Кайс Сайед ням гаргийн орой Хичем Мечичийг Ерөнхий сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ардын төлөөлөгчдийн ассамблей буюу парламентын бүх үйл ажиллагааг түдгэлзүүлж буйгаа мэдэгджээ.
К.Сайед аюулгүй
байдлын асуудал хариуцсан өндөр түвшний төлөөлөгчидтэй яаралтай хуралдаан
хийсний дараа Тунисын Ерөнхийлөгчийн албан ёсны “Facebook” хуудсаар дүрс бичлэгээр дамжуулан энэхүү мэдэгдлийг хийсэн
байна.
Тунисын
Ерөнхийлөгч шинэ Ерөнхий сайдыг томилох хүртлээ Засгийн газрыг түр хугацаагаар
тэргүүлэхээ мэдэгдээд, парламентын бүх гишүүний бүрэн эрхийг хүчингүй болгож
буйгаа зарлажээ.
Хойд Африкийн тус
улсад эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал улам дордож буйд
дургүйцлээ илэрхийлсэн жагсагчид ням гарагт Тунисын хэд хэдэн мужид
эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ. Тэд Засгийн газрыг огцруулж, парламентыг тараахыг
уриалсан байна.
Related Keywords
,
Xinhua
,
President Sunday
,
General Minister
,
President New General
,
Government Land
,
Rear Africa
,
They Are The Government Land
,
ப்ரெஸிடெஂட் ஞாயிற்றுக்கிழமை
,
ஜநரல் அமைச்சர்
,
அரசு நில
,
comparemela.com © 2020. All Rights Reserved.