comparemela.com


2021-07-18 12:23:47
ЛОНДОН. /BBC/.
Их Британийн Эрүүл мэндийн сайд Сажид
Жавидын “COVID-19”-ийн
шинжилгээний хариу эерэг гарчээ. Түүнд “тун хөнгөн” шинж тэмдгүүд илэрч байгаа
аж.  
Вакцинд бүрэн
хамрагдаад байсан С.Жавид “PCR” шинжилгээний хариугаа эерэг гарсныг бямба гаргийн орой мэдээлээд,
өөрийгөө тусгаарлаж, гэрээсээ ажиллахаар болсноо мэдэгджээ.
С.Жавид Ерөнхий
сайд Борис Жонсонтой баасан гарагт уулзсан бөгөөд тэрбээр тусгаарлагдах эсэх нь
одоогоор хараахан тодорхойгүй байна.
Үүнтэй зэрэгцэн Английн
Эрүүл мэндийн газрын орлогч дарга, профессор Жонатан Ван-Там “хэцүүхэн өвөл” ирж
буйг анхааруулжээ.
Их Британид халдварын
шинэ тохиолдлын тоо сүүлийн хоёр өдөр дараалан 50 мянга даваад байгаа үед тэрбээр
ийнхүү мэдэгджээ. Харин Англид мөрдөж буй бараг бүх хязгаарлалтыг ойрын
хугацаанд цуцлахаар төлөвлөөд буй юм.
Их Британид баасан
гарагт халдварын 51 870 тохиолдол бүртгэгдсэн бол бямба гарагт 54 674 хүнээс
халдвар илэрчээ. Тус улсад хамгийн сүүлд нэгдүгээр сарын дундуур өдөрт илэрсэн халдварын
тохиолдлын тоо 50 мянга давж байжээ. 

Related Keywords

United Kingdom ,London ,City Of , ,High United Kingdom Hygiene Prime Minister ,United Kingdom Hygiene Prime Minister ,General Prime Minister Boris Friday ,England Hygiene ,High United Kingdom ,High United Kingdom Friday ,Respectively Country ,ஒன்றுபட்டது கிஂக்டம் ,லண்டன் ,நகரம் ஆஃப் ,உயர் ஒன்றுபட்டது கிஂக்டம் ,

© 2024 Vimarsana

comparemela.com © 2020. All Rights Reserved.