comparemela.com
Home
Live Updates
Хөдөлмөрийн баатар нэг, Ардын цол 2 хүн хүртлээ : comparemela.com
Хөдөлмөрийн баатар нэг, Ардын цол 2 хүн хүртлээ
2021-07-10 13:55:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгаp төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын цол, Гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн Дарви сумын малчин Р.Цэрэндорж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Мөн Монгол Улсын Ардын багш цолоор Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Б.Даш-Ёндон, Ардын жүжигчин цолоор "Чингис хаан" хамтлагийн ахлагч дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан нар шагнууллаа.
Монгол Улсын Гавьяат багш цолоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Х.Хатира,
Монгол Улсын Хөдөө аж ахуйн Гавьяат ажилтан цолоор Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Х.Даваахүү, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочин Н.Бадралхүү,
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоор төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Г.Адъяа,
Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан цолоор ЭХЭМҮТ-ийн эх баригч эмч Б.Буянаа,
Сүхбаатарын одонгоор Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл,
Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн тооцооны ахлах инженер Ч.Баасанхүү, “Багануур” хувьцаат компанийн Багануур уурхайн машинист Д. Мөнхжаргал шагнууллаа.
Related Keywords
Mongolia
,
Mongolian
,
Genghis Khan King
,
National Liberty
,
High Mongolian Country
,
Folk Revolution
,
Democratic Revolution
,
Mongolian State Labor
,
Purevsurenbpurevsuren Mongolian State Labor
,
Mongolian State Folk
,
Scholarly Merit
,
Mongolian State Merit
,
மங்கோலியா
,
மங்கோலியன்
,
தேசிய சுதந்திரம்
,
ஜனநாயக புரட்சி
,
comparemela.com © 2020. All Rights Reserved.