comparemela.com
Home
Live Updates
Олимпын бамбарыг буухиалахад нийтийн эзэмшлийн зам талбайг ашиглахгүй : comparemela.com
Олимпын бамбарыг буухиалахад нийтийн эзэмшлийн зам талбайг ашиглахгүй
2021-07-08 10:49:40
ЛОНДОН. /BBC/. Коронавирусний халдварт
өвчний тархалтаас болгоомжилж буйтай холбогдуулан Токиогийн нийтийн эзэмшлийн
зам талбайд Олимпын бамбар буухиалах арга хэмжээг цуцалжээ.
Энэхүү хязгаарлалтын
арга хэмжээ 7 дугаар сарын 9-нөөс 11-ний хооронд үйлчлэх бөгөөд бамбарын буухиан ёслол зөвхөн тусгайлан заагдсан газруудад болох аж. Өмнө нь Токиогийн эрх баригчид 7
дугаар сарын 17-ноос 23-нд болох хоёр дахь үе шатны бамбарын буухиан арга
хэмжээг нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбайд явуулахаас татгалзсан байна.
Түүнчлэн бамбар асаах ёслолыг 7
дугаар сарын 23-нд Олимпын наадам эхлэх хүртэл цахим хэлбэрээр явуулах аж.
Ёслолыг гэр гэртээ үзэхийг эрх баригчид уриалжээ.
Одоогоор зөвхөн Токиогийн өмнө зүгт орших алслагдсан Огасавара арлуудын хэсэгт бамбарын буухиа төлөвлөгөөний дагуу явагдах аж.
Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулахыг олон нийт эсэргүүцээд байгаа ч наадмыг 7 дугаар сарын 23-нд эхлүүлэхээр болсон билээ. Сүүлийн саруудад Японы оршин суугчид коронавирусний халдварт өвчнөөс болгоомжилж, Олимпын наадмыг бүрмөсөн цуцлах юмуу хойшлуулахыг уриалаад байгаа юм.
Бамбарын буухиа 3 дугаар сард эхэлснээсээ хойш олон асуудалтай тулгарч, буухиалах үе шатны тал орчимд нь тасалдсан юм. Тухайлбал, Киото болон Хирошима муж мөн нийтийн эзэмшлийн зам талбай дээр бамбар буухиалах төлөвлөгөөг цуцалсан байна.
Related Keywords
Tokyo
,
Japan
,
London
,
City Of
,
United Kingdom
,
,
Olympics
,
Olympics Torch
,
Olympics Cubs
,
Previously Tokyo
,
Tokyo Olympics Games
,
Source Legion
,
Final June Japan
,
Olympics Games
,
For Example
,
Road Yard
,
டோக்கியோ
,
ஜப்பான்
,
லண்டன்
,
நகரம் ஆஃப்
,
ஒன்றுபட்டது கிஂக்டம்
,
ஒலிம்பிக்ஸ்
,
ஒலிம்பிக்ஸ் ஜோதி
,
டோக்கியோ ஒலிம்பிக்ஸ் விளையாட்டுகள்
,
ஒலிம்பிக்ஸ் விளையாட்டுகள்
,
க்கு உதாரணமாக
,
சாலை முற்றத்தில்
,
comparemela.com © 2020. All Rights Reserved.