comparemela.com


2021-07-06 10:01:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Орон
сууцны дэд бүтцийн газраас гэр хорооллын газрыг дахин төлөвлөн
барилгажуулах хүрээнд дараах
байршилд барилгажилтын төсөл боловсруулж, дахин төлөвлөлт хийх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг
сонгоно.
Ингэхдээ Хот
суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн
барилгажуулах үйл ажиллагааны журам, НИТХ-ын 2013 оны нэгдүгээр сарын 31-ний
7/29 дугаар, 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний 48 дугаар тогтоолыг үндэслэн дараах байршилд сонгон шалгаруулах аж.  
БАГЦ
1
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр
Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчим ГХДТ-2013/1/ багцын 11,5 га
2
Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг
дэвсгэр, "Ханын материал" орчим ГХДТ-2013/2/ багцын "Б2",
"В", "Г1" нийт 53,6 га
3
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх
“Яармаг” орчим ГХДТ-2020-1 багцын “А” хэсэгчилсэн талбай нийт 45.9 га
4
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх
“Яармаг” орчим ГХДТ-2020-1 багцын “Б” хэсэгчилсэн талбай нийт 46.1 га
5
Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх
“Яармаг”
орчим                   ГХДТ-2020-1 багцын “В” хэсэгчилсэн талбай нийт 40.9 га
6
Хан-Уул дүүргийн 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх
“Яармаг”
орчим                 ГХДТ-2020-1 багцын “Г” хэсэгчилсэн талбай нийт 54.5 га
7
Хан-Уул дүүргийн 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх
“яармаг”
орчим                 ГХДТ-2020-1 багцын “Д” хэсэгчилсэн талбай нийт 34 га ГХДТ-2020-1
8
Баянзүрх дүүргийн 13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх
“Ё” хэсэгчилсэн талбай нийт 18.7 га ГХ_БЗД-06
 
Сонирхож
буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заасан төсөл хэрэгжүүлэгчийн
сонгон шалгаруулалтын баримт бичиг
авах хүсэлтээ бичгээр ирүүлэхээс
гадна эргэн төлөхгүй нөхцөлөөр 300 мянган төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргах аж.
Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк: УБ.ОСДБГазар
100200051029 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр,
багцын дугаар, данс, хэсэгчилсэн талбайг тодорхой бичихийг НЗДТГ-ын цахим хуудаснаа мэдээлжээ.
Төсөл
хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан
этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжлээд, эх хувь, хуулбар хувь, цахим хувийг
бэлтгэн энэ оны 8 дугаар
сарын 6-ны өдрийн 9.00-10.00 цагт Орон
сууцны дэд бүтцийн газрын Бодлого хэрэгжилтийн хэлтэст /“Соёлын төв өргөө” 11
давхар 1115 тоотод/ хүлээлгэн өгнө. Мэдээллийг мөн өдрийн 10.20
цагт нээлттэй зарлах аж. 

Related Keywords

,Committee Land ,Culture Center ,City Mortgage Sub ,District Land ,Doing So The City ,Family District Land ,Package Location The Songinokhairkhan District ,Songinokhairkhan District ,Khan Uul District ,Bayanzurh District ,Draft Sponsor ,Mortgage Sub ,குழு நில ,கலாச்சாரம் மையம் ,மாவட்டம் நில ,

© 2024 Vimarsana

comparemela.com © 2020. All Rights Reserved.