comparemela.com
Home
Live Updates
Орхон аймагт сүүлийн 24 цагт 59 хүн эдгэрчээ : comparemela.com
Орхон аймагт сүүлийн 24 цагт 59 хүн эдгэрчээ
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн 24 цагт 80 тохиолдол нэмж батлагдан
нийт 2553 боллоо. Эдгэрсэн 59, эмчлүүлж байгаа 993 байна. Нийт эдгэрсэн хүний
тоо 1440 байна. Батлагдсан тохиолдлыг байршлаар нь үзвэл, 5 дугаар хороололд
хамгийн их буюу 12.6 хувь, гэр
хорооллоос Дэнж, Эрдэнэ багт хамгийн их
буюу 9.2 хувьтай байна. Өнгөрсөн 3, 4
дүгээр сард халдвар орон сууцны хороололд түлхүү тархаж байсан сүүлийн нэг сард гэр хороололд гарах нь нэмэгдсэн
байна.
Энэ сарын нэгнээс хойш батлагдсан 1798 тохиолдлын 62 хувь нь хөдөлмөр
эрхэлдэг, 7 хувь цэцэрлэгийн хүүхдүүд, 16 хувь нь сурагчид, 7 хувь нь тэтгэврийн насных, 2 хувь нь ажилгүй болон
оюутан, 1 хувь нь группт байдаг иргэд халдвар авчээ. Иймд хөдөлмөрийн насныхан
онцгой анхаарч халдвар, хамгааллын дэглэмээ баримтлахыг анхаарууллаа.
Өнөөдрийн байдаар БОЭТ-д 227, Ачит эмнэлэгт 58, МСҮТ-ийн дотуур байранд 106
нийт 391 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 326 нь хөнгөн, 48 нь хүндэвтэр, 13
нь хүнд, 4 нь нэн хүнд өвчтөн байна. Гэрийн
тусгаарлалтад 602 хүн эмчлүүлж байна.
Өнөөдрөөс 12–оос дээш насныхан дархлаажуулалтад харъяа Өрхийн Эрүүл мэндийн төвд хамрагдана.
Related Keywords
Orkhon
,
Bulgan
,
Mongolia
,
,
Home Hygiene
,
மங்கோலியா
,
வீடு சுகாதாரம்
,
comparemela.com © 2020. All Rights Reserved.