comparemela.com

Card image cap


Ардын хувьсгалын 100 жил ба хүндэтгэлийн чуулган
11 цаг 15 минутын өмнө
Монгол Улсын парламент ес дэх удаагаа Хүндэтгэлийн чуулган зарлан хуралдууллаа. УИХ-ын тухай хуульд ямар тохиолдолд Хүндэтгэлийн чуулган зарладаг талаар тухайлан заасан байдаг. Үүний дагуу манай улс өнгөрсөн хугацаанд найман удаа ийм төрлийн чуулганыг хуралдуулж байсан бол энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулснаараа онцлогтой байлаа. Түүнчлэн өнгөрсөн зургаадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд ард түмний үнэмлэхүй олонхын санал авсан У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Хүндэтгэлийн чуулганд оролцож, үг хэлсэн нь түүхэн тэгш ойн жил таарснаараа ч мөн онцлог байв. УИХ-ын тухай хуулийн 21.1-д “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасны дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаснаар улс эх орноо харийн дарлалаас чөлөөлж, тусгаар тогтнолоо тунхагласан түүхэн ач холбогдол бүхий Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан чуулсан Хүндэтгэлийн чуулганд гадна, дотнын 300 гаруй зочин төлөөлөгч цахимаар оролцсон юм. Учир нь энэ жилийн тухайд дэлхий нийтэд тархсан коронавирусийн халдвар манай улсын дотоодод тархсан бөгөөд халдварын тоо буурахгүй байгаа учраас Засгийн газраас Үндэсний их баярын наадмыг хойшлуулахаар шийдвэрлэсэн юм. Харин Хүндэтгэлийн чуулганы тухайд хуульд тусгайлан зааснаас гадна монгол түмний хувьд тэмдэглэхгүй өнгөрч боломгүй, түүхэн ой тохиож байгаа учраас төрт ёсны дэгийн дагуу цахим хэлбэрээр зохион байгуулсан нь энэ юм.
Хүндэтгэлийн чуулганыг УИХ-ын дарга Г.Занданшатар нээсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн чуулганы хуралдаанд оролцож, үг хэлсэн юм. Мөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, УИХ-аас удирдлага нь томилогддог болон ажлаа тайлагнадаг байгууллагын удирдлагууд, үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид цахимаар оролцсон.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд ямар үйл явдалтай холбогдуулан Хүндэтгэлийн чуулган хуралдуулсныг харъя. 2006 онд Их Монгол Улсаа байгуулсны 800 жилийн ойг орон даяар тэмдэглэсэн бөгөөд энэхүү ойг тохиолдуулан УИХ хүндэтгэлийн хуралдаан хийж байсан юм. Түүнчлэн Байнгын ажиллагаатай парламентын 20, 25 жилийн ойд зориулан 2010, 2015 онд хүндэтгэлийн хуралдаан хийж байв. Мөн 2011 он буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан тухайн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Мөн энэхүү ойг тохиолдуулан 2011 оны арваннэгдүгээр сарын 28-нд УИХ хүндэтгэлийн хуралдаан хийсэн юм. Түүнээс гадна жил бүрийн долоодугаар сарын 10-ныг манай улс Төрийн далбааны өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд 2013 онд энэхүү өдрийг хоёр дахь удаагаа Төрийн тэргүүнээр сонгогдсон Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой хамтатган тэмдэглэж байлаа. Тухайн үед Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан УИХ Төрийн ордны гадаа, Чингис хааны хөшөөний өмнө хүндэтгэлийн хуралдаан хийж байсан юм. Манай улс гаднын зочдын айлчлалтай холбогдуулан хоёр ч удаа Хүндэтгэлийн чуулган зарлан хуралдуулж байсан удаатай. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оны наймдугаар сарын 22-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан хийсэн бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүндэтгэлийн чуулганд оролцож УИХ-ын гишүүд, Монголын ард түмэнд хандаж үг хэлж байсан удаатай. Дараагийнх нь Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн оролцсон УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан байсан юм. Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сарын 17-нд манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалтай холбогдуулан УИХ хүндэтгэлийн хуралдаан хийсэн бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тус чуулганд оролцож үг хэлж байсан юм. Харин хамгийн сүүлд УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд хуралдуулж байсан билээ. Ардын хувьсгал ялсны 100 жилийн ойг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар хэрхэн дүгнэв.
У.ХҮРЭЛСҮХ: АРДЫН ХУВЬСГАЛЫН ТҮҮХЭН АЧ ХОЛБОГДОЛ НЬ, УЛС ЭХ ОРНОО ХАРИЙН ДАРЛАЛААС ЧӨЛӨӨЛЖ, ТУСГААР ТОГТНОЛОО ТУНХАГЛАСАН ЯВДАЛ БАЙСАН ЮМ
-Хөх Монголын буурал түүхийн олон үйл явдлын тэгш ой тохиосон энэ үед монголчууд бид өнгөрсөн түүхээ дүгнэж, ирээдүйн зорилтоо зөв тодорхойлж, гурван цагийн алтан хэлхээний учир холбогдлыг эдүгээ ба хойч үеийнхэндээ сануулан таниулах учиртай. Хүний нийгмийн хөгжил гурван хэмжээст орон зайд гурван цагийн алтан хэлхээ, амьд шүтэлцээнд оршдог бөгөөд өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Түүх давтагддаг нь эргэх хорвоогийн жам ёс бөгөөд түүнээс ялалт амжилт, ололт нээлт, бас алдаа завхрал, гэм нүгэл, азгүйтэл бүтэлгүйтэл аль алийг нь олж мэддэг учиртай. Хорьдугаар зууны 20-иод он гэхэд Монгол орон харийн түрэмгийлэгчдийн дарлалд нэрвэгдэж, арваадхан жилийн өмнө асар их үнээр олж авсан тусгаар тогтнол, автономит төрөө мөхөөлгөж, ард түмэн маань үгүйрэл хоосрол, өвчин зовлонд нэрвэгдээд байлаа. Тухайн цагт Монголд ирсэн гадаадын судлаачид манай улсын талаар “Долоон зууны тэртээ дэлхийг донсолгож толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөхрүүлж явсан Чингисийн хойчис гэж хэлэхийн аргагүй, даанч өрөвдмөөр улс болжээ” хэмээн халаглан бичсэн байдаг. Чухамхүү энэ цаг дор ард түмнийхээ төлөө амь нас, эд зоорио огоорон зүтгэсүгэй хэмээн андгайлсан эх орончид Ардын намыг үүсгэн байгуулсан бөгөөд их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг 1921 оны 3 дугаар сарын 18-нд Хиагтыг чөлөөлж, улмаар Зөвлөлтийн улаан армийн дэмжлэгтэйгээр Оросын цагаантны гол хүчийг бут цохин, мөн оны 7 дугаар сарын 11-нд Тусгаар тогтносон шинэ Монгол Улс байгуулагдсаныг дотоод, гадаадад тунхаглан зарласан түүхтэй билээ. Энэхүү Ардын хувьсгалын түүхэн ач холбогдол нь, улс эх орноо харийн дарлалаас чөлөөлж, жинхэнэ ардын эрхт ёсыг тогтоон, тусгаар тогтнолоо тунхагласан явдал байсан юм. 1924 оны тавдугаар сард Богд гэгээн гэнэт жанч халж, хэмжээт цаазат хаант засаглалыг өөрчлөх шаардлага гарсан учир мөн оны эцсээр Улсын анхдугаар их хурлыг хуралдуулж, анхдугаар Үндсэн хуулийг баталсан билээ. Тэрхүү анхдугаар Үндсэн хуульд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаас сонгогдсон Засгийн газар гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээн ард олноо зарлан тунхагласан билээ. Мөн тус улсын харьяат ард иргэдийг үндэс, угсаа, шашин, эрэгтэй эмэгтэй хэмээн үл ялгаварлан адил тэгш эрх эдлүүлж, эвлэлдэх, эрдэм боловсролд үнэ төлбөргүй суралцах, бусдын хөдөлмөрийг мөлждөггүй, 18 насанд хүрсэн бүх иргэнд сонгох, сонгогдох эрх олгох зэрэг урьд өмнө хэзээ ч байгаагүй өргөн эрх, ариун журам, ардчилсан ёс, хэм хэмжээг хуульчлан баталгаажуулсан нь үнэхээр том дэвшил болсон юм. Ялангуяа эмэгтэйчүүд бол эрэгтэйчүүдтэй нэгэн адил тэгш эрхтэй хэмээн тогтоосон нь үнэхээр гайхамшиг байлаа. Ийнхүү 97 жилийн тэртээ Монголын ард түмэнд засгийн дээд эрхийг эдлүүлэх Үндсэн хуульт Бүгд Найрамдах засгийн тогтолцоог тунхаглан, парламентат ёсыг хуульчилсан нь XX зууны Монголын түүхэнд дуурсагдах онцгой үйл явдал болсон юм. Энэхүү ололт амжилтаа 1990 оны Ардчилсан хувьсгал, 1992 оны шинэ Үндсэн хуулиар улам баталгаажуулан хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн харилцаанд тайван замаар шилжиж чадсан билээ. 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд ялалт байгуулсан; Аугаа эх орны дайнд ЗХУ-ыг дэмжин оролцсон; 1945 оны 10 дугаар сарын 20-нд болсон тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалт; 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн зэрэг түүхэн үйл явдлуудаар манай улсын тусгаар тогтнол баталгаажсан юм. Өнөөдөр манай улс дэлхийн 192 оронтой дипломат харилцаа тогтоож, хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог улс болж чаджээ.
Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛСЫН ЗУУНААР ХЭМЖИГДЭХ ТҮҮХЭН ОЙГ УИХ ЗААВАЛ ОНЦЛОН ТЭМДЭГЛЭЖ, ЕРТӨНЦ ДЭЛХИЙД ТҮГЭЭН СОНОРДУУЛАХ УЧИРТАЙ
-Дэлхий дахиныг хамарч, Монголын нийгэм, монголчуудын амьдралд хүндрэл, эрсдэл үүсгээд буй коронавирусийн цар тахалтай холбоотойгоор энэхүү түүхэн ойг тэмдэглэх хугацааг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хойшлуулсан. Гэвч Монгол Улсын мянга мянганаар тоологдох түүхэнд алтаар бичигдэх хуудас нь болж үлдсэн, зуунаар хэмжигдэх түүхэн ойг төрийн эрх барих дээд байгууллага УИХ заавал онцлон тэмдэглэж, ертөнц дэлхийд түгээн сонордуулах нь зүйд нийцнэ хэмээн үзсэн. Харийн дарлалыг сөрөн тэмцэж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө байлдан олж, дэлхий ертөнцөд сэрсэн Монголыг тунхаглан зарласан Богд хаан, жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй эх орончдын эр зориг, мохошгүй тэмцлийн үр дүнд Монгол орон сэргэн мандах шинэ замдаа орсон. Хүн төрөлхтний нийтлэг хөгжилтэй хөл нийлэн алхах соёл иргэншлийн үрийг тарьж, ургуулан цэцэглүүлж, НҮБ-ын тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсан баатарлаг, хөдөлмөрч ахмад үеийнхний шандас шавхсан зүтгэл, дуслуулсан хөлсний үнээр өнөөгийн бидний Монгол эх орон минь төвхнөсөн билээ. Буурал түүхийн маань эдгээр гайхамшигт хуудсуудаас 1921 оны Ардын хувьсгалаар эхэлсэн, өнгөрсөн нэгэн зууныг онцгойлон авч үзэхийн учир шалтгаан дараах гурван хүчин зүйлээр тайлбарлагдана. Энэ зуун бол нэгдүгээрт, Монголчуудын сэргэн мандлын, хоёрдугаарт тусгаар тогтнолын, гуравдугаарт бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн зуун байлаа. XX зууны эхэн гэхэд бадран мандаж байсан Монголын эзэнт гүрэн бууран доройтож, бусдын эрхшээлд ороод 200 илүү жилийн нүүрийг үзэж байлаа. Монгол төрийн хэргийг Манж Чин гүрний төлөөний түшмэл эрхлэн шийдэж, сурах сургууль, эмчлүүлэх эмнэлэггүй, эдийн засаг нь дарлан мөлжигч улс гүрний түүхий эдийн хавсарга төдий болж, үгээгүй ядуу, дорд дорой байдал нийт монголчуудыг нөмөрсөн гаслант цаг үе ноёрхож байсныг түүх гэрчилнэ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд олж авсан өөртөө засан тохинох эрхийг ердөө хоёрхон жилийн дараах 1913 оны Орос, Хятадын гэрээгээр хүчээр устган үгүйсгэхийг оролдсон. Дахиад хоёр жил өнгөрөхөд буюу 1915 онд Хиагтын гэрээгээр Хятадын эрхшээлд орших Автономит улс болгон хувиргасан юм. 1919 он гэхэд Хятад цэрэг Монголыг эзэлж, Автономит эрхээ бүрмөсөн алдав. Улмаар Хятадын гамин, Оросын цагаантнуудын давхар түрэмгийлэл Монгол орныг нөмрөөд байлаа. Чухам ийм эмгэнэлт түүхийн гашуун цаг үед жанжин Д.Сүхбаатараар удирдуулсан эх орончид маань Монгол орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, тусгаар тогтнолоо зарлан тунхаглах эрх чөлөөний тэмцлийг эхлүүлсэн юм. Хүн амын дөнгөж 1 хувь нь монголоороо уншиж бичдэг, халдварт өвчин нийтлэг тархсанаас шалтгаалан хүн амын цэвэр өсөлт зогсож, төрөлтөөс нас баралт нь хэтэрсэн тийм цаг үед Ардын хувьсгал ялсан. Гэсэн ч “Дэлхийн боловсролоос гээгдсэн” монгол үндэстэн 1970 он гэхэд бүх хүн нь бичиг үсэг мэддэг Азийн анхны орон болж, ЮНЕСКО-гоос батламж гардан авч байлаа. Хүн амаа эрүүлжүүлэх бодлого, үйл ажиллагааг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадсан нь нийгмийн дэвшлийн төдийгүй үндэсний сэргэн мандалтын эх сурвалж болсон юм. Ардаа асрах, эх үрсээ энэрэх, ахмадаа ачлах хүмүүнлэг энэрэнгүй бодлогын үр дүнд монголчууд бүх нийтээр эрүүлжиж, өсөн өнөржиж 1921 он гэхэд 500 мянга хүрэхтэй үгүйтэй хүн амтай байсан Монгол орон өдгөө 3.5 саяулаа болоод байна. Орчин үеийн боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл урлаг, спортын үндэсний тогтолцоо төлөвшиж, иргэд нь дэлхийн түвшний боловсрол мэдлэгийг эзэмшиж, дэлхий дахинтай хэм тэгш харилцаж, иргэнээ сансарт нисгэж, сонгодог урлагаар дэлхийд цахиур хагалж, их спортын дэвжээнд олимпийн аваргыг төрүүлсэн нэгэн зууны түүхээ бид Сэргэн мандлын зуун гэж нэрлэх бүрэн үндэстэй. Ийнхүү мөхлийн ирмэгт ирээд байсан Монгол орон сэргэн мандсан түүх бол өнгөрсөн зууных билээ. Ардын засаг төрийг тогтоон, шинэ улс гэрээ эмхлэн цэгцлэх их үйл хэргийн зэрэгцээ тусгаар тогтнол, бүрэн эрхээ дэлхийн улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх эх орончдын маань зүтгэл тэмцэл 1945 оны Ялтын гэрээгээр Монгол Улсын статус квог Их гүрнүүд хүлээн зөвшөөрснөөр бүрэн биеллээ олсон түүхтэй. Том гүрнүүдийн ашиг сонирхлын хэрэгсэл болж байсан Монгол орны тусгаар тогтнолын хувь заяа нааштай шийдэгдсэний учир шалтгаан нь дэлхийн II дайны жилүүдэд Монгол Улс нь ЗХУ болон Холбоотон гүрнүүдийн талд баттай зогсож, фашизм, милитаризмын эсрэг тэмцэлд өөрийн хувь нэмрийг оруулж, дэлхийн түүхийг бичилцэж чадсантай салшгүй холбоотой байсан юм.
Ялтын гэрээний энэхүү заалтыг 1945 оны аравдугаар сард болсон бүх ард түмний санал асуулгаар Монголын ард түмэн баталгаажуулж, тусгаар тогтнолынхоо төлөө бүрэн санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн нь түүхэн чухал үйл хэрэг болсныг та бид мэднэ. Улмаар 1961 онд Монгол төрийн далбаа НҮБ-ын тэнгэрт мандсанаар Монгол хэмээх улс гэр дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт, нэр хүндтэй гишүүн нь болж, хөгжин дэвших замдаа баттай орсон билээ. Өдгөө Монгол Улс дэлхийн 192 оронтой дипломат харилцаа тогтоогоод байна. Хоёр хөрш ОХУ, БНХАУ болон дэлхийн томоохон улс орнуудтай Стратегийн болон Иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлж байна. Энэ жил Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой мөн тохиож байна. Олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлэн, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж байна.
М.ӨНӨРЖАРГАЛ

Related Keywords

China , Sukhbaatar , Selenge , Mongolia , United States , India , Russia , Manchuria , Nei Mongol , Russian , Soviet , Mongolian , Genghis Khan , Bogd King , Bogd Valentine , Bc Or National Liberty , Law Court , Olympics , Parliament The Sabbath , Mongolian Countrya Soviet Union , Research Education , Independence Declared Existed Parliament English , Parliament On Law , Folk Revolution , Mongolian State , Hurelsukh Mongolian State The President , The Sabbath , Hurelsukh Folk Revolution , Mongolian State General Prime Minister , Base Law Court , State Maximum Court , Mongolian State President , General Minister , Representatives Conference , Mongolian Country , High Mongolian Country , National Liberty , Reopening History , State First , President Oath , Parliament The State House , For Example , Mongolian State The President , India General Prime Minister , Republican India State General Prime Minister , Mongolian Country Permanent , Folk Revolution Historical Significance , Country The Original , Stranger Oppression Exempt , Russia White , Individual Independent New Mongolian Country , Base Law , Hall Mongolian State , People Country Roach , State Congress , Democratic Revolution , New Base , Khalkh River , Mongolian Country United Nations , Mongolian State The Government , Yet Mongolian State , Manchuria Honestly Empire , Country Empire , Freedom Revolution , Eventually China , The World , Civil Code , Sports Hall , New Country , High Powers , Soviet Union , Where Relevant , Today Mongolian Country , Legion Country , சீனா , மங்கோலியா , ஒன்றுபட்டது மாநிலங்களில் , இந்தியா , ரஷ்யா , மஞ்சூரியா , னே மங்கோல் , ரஷ்ய , சோவியத் , மங்கோலியன் , கெஂக்‌ஹிஸ் காந் , சட்டம் நீதிமன்றம் , ஒலிம்பிக்ஸ் , ஆராய்ச்சி கல்வி , மங்கோலியன் நிலை , தி சப்பாத் , ஜநரல் அமைச்சர் , மங்கோலியன் நாடு , தேசிய சுதந்திரம் , நிலை முதல் , ப்ரெஸிடெஂட் சத்தியம் , க்கு உதாரணமாக , அடித்தளம் சட்டம் , நிலை காங்கிரஸ் , ஜனநாயக புரட்சி , புதியது அடித்தளம் , சுதந்திரம் புரட்சி , இறுதியில் சீனா , தி உலகம் , சிவில் குறியீடு , விளையாட்டு மண்டபம் , புதியது நாடு , உயர் பவர்ஸ் , சோவியத் தொழிற்சங்கம் ,

© 2024 Vimarsana

comparemela.com © 2020. All Rights Reserved.