comparemela.com

Card image cap


2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, холбогдох хуулийн төслүүдийг эцэслэн батлав
14 цаг 57 минутын өмнө
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы (2021.07.07) нэгдсэн хуралдаан 14 цаг 04 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсний дагуу Төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.
Байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед олонхын санал авсан саналуудыг нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулжээ. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 71.7 хувь буюу нийт 43 гишүүн дэмжсэнээр хуулийн төслийг эцэслэн батлав.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Өнөрболор, Д.Ганбат, С.Чинзориг, Ц.Туваан, Ж.Чинбүрэн, Д.Батлут, Ц.Даваасүрэн нар эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар эмч, эмнэлгийн ажилчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас тавьж буй санал, шаардлагыг хэрхэн шийдэхтэй холбогдуулан асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.
Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2021 оноос эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлсэн тусламж, үйлчилгээг гүйцэтгэлээр буюу Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр хуульчилсан. Харин Эрүүл мэндийн даатгалаас авсан санхүүжилтээ хэрхэн зарцуулах нь Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл тухайн жилийн төсөв хэлэлцэх, төсвийн хуваарилалтыг батлах, төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох эрхтэй.
Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг заавал төсвийн тодотголд тусгаж шийдүүлнэ гэхгүйгээр эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ механизмыг бүрэн гүйцэд ашиглах замаар шийдэх бүрэн боломжтой. Хуулиар зохицуулсан эрх зүйн чадамж, байгаа нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байна гэж үзэж буйгаа хэллээ. 
Үүгээр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дуусгасан юм.
Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явуулж, хуралдаан даргалагч хуулийн төслийг зүйл, заалт бүрээр уншиж танилцуулан тус бүрээр нь санал хураалгав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 67 гишүүний 79.1 хувь буюу 53 гишүүн дэмжсэнээр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлав.
Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, төслийг зүйл, заалт бүрээр уншиж танилцуулан санал хураалт явуулан 55 гишүүний дэмжлэгээр хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн баталлаа.
УИХ-ын хяналт шалгалтын хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхээр болов
Чуулганаар нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 15 гишүүнээс энэ сарын 02-ны өдөр мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.
Улсын Их Хурлаас 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх эрхээ дангаар эдэлж, Улсын Их Хурлын төсөв батлах бүрэн эрх хязгаарлагдсан зэргээс үүдэн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангах, хууль тогтоолын биелэлтийг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд тавих Улсын Их Хурлын хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлж, хянан шалгах арга хэрэгсэл, үйл явцыг нарийвчлан зохицуулахаар болсон билээ.
Мөн Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн улсын төсөв, төсвийн гүйцэтгэлийг батлахдаа Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д нийцэж байгаа эсэх, тэдгээрийн хэрэгжилтийг хэлэлцэхдээ зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн хэдэн хувьд хүрсэн, хоорондын уялдаа холбоо хэрхэн хангагдаж байгааг тайлагнах тайлагналтын нэгдсэн систем бий болгох, парламентын хяналт шалгалтад хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан байгууллага, хөндлөнгийн шинжээч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн хараат бус байдлыг сайжруулах, хараат бус, бодит мэдээлэлд тулгуурлах, авлига, ашиг сонирхол, хүнд суртлаас ангид, хариуцлагатай гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд хариуцлага, сахилгыг бэхжүүлэх хэрэгцээ, шаардлага үүсжээ.
Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог...” байгуулах замаар хууль тогтоомжийн биелэлтийг хангах эрх зүйн үндсийг тогтоож өгсөн.
Эдгээр хэрэгцээ, шаардлагыг харгалзан Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан талаар төсөл санаачлагч илтгэлдээ онцолсон юм.
Хуулийн төсөл батлагдсанаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодитой, үр нөлөөтэй хянах, төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангаж, Улсын Их Хуралд итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэх, хууль тогтоох байгууллагын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих тогтолцоо, механизмыг уялдуулан системчлэх, сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч гишүүд үзэж байгаа аж.
Хуулийн төсөл нь бүтцийн хувьд 7 бүлэг, 60 зүйлтэй юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж баталснаар Улсын Их Хурлын хяналт шалгалтын нэгдмэл, цогц байдлыг хангана; төсвийн хяналтыг хэрэгжүүлэх парламентын бүрэн эрх, хяналтын процедур болон чадавхыг бүрдүүлнэ; Улсын Их Хурлын хяналт шалгалтын бүх үйл ажиллагаанд хүний эрхийн хяналт хийгддэг болно.
Мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн биелэлтийг төсөв, мөнгөний бодлоготой уялдуулан нэгтгэн хянан хэлэлцсэнээр төсөв үр нөлөөтэй төлөвлөгдөх, хэрэгжих, хөгжилд чиглэсэн байхаас гадна төрийн бодлого үр дүнтэй, бодитой хэрэгжих боломжтой болно. Түүнчлэн хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, Улсын Их Хуралд тайлагнаж, зохих арга хэмжээ авдаг тасралтгүй эргэлтийн тогтолцоо бий болсноор Улсын Их Хурлаас батлан гаргах хууль тогтоомжийн чанар сайжирна.
Үүний зэрэгцээ Улсын Их Хурлын хянан шалгах Түр хорооны үйл ажиллагааг нарийвчлан зохицуулснаар нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар иргэдийг төөрөлдүүлсэн, талцуулсан, холбогдох байгууллагын үйл ажиллагаанд саад учруулдаг явдал арилах зэргээр нийгэм, эдийн засгийн эерэг үр дүнгүүд гарна гэж үзэж буйгаа хуулийн төсөл санаачлагч дурдав.
Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын тухай, Нийтийн сонсголын тухай, Төсвийн тухай, Зөрчлийн тухай зэрэг 19 хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Энхбаяр, Б.Баярсайхан, Ж.Батжаргал, Д.Ганбат, М.Оюунчимэг нар төсөл санаачлагч гишүүд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувь нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Манай сайт таалагдсан бол лайк дараарай
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 
Сэтгэгдэл (0)

Related Keywords

Mongolia , United States , Mongolian , , Permanent Committee Law , Law Twenty , Permanent Committee , Committee Source , Mongolian State Base Law , State High Conference , Spring Annual , Continued Mongolian State , Then Mongolian State , Around Mid , Hereby Mongolian State , Mongolian State , Chair Law , Continued Society , United States State High Conference , State High Minutes , Mongolian State General Prime Minister Hall , Law Resolution , Base Law Twenty May , Issue State High Conference , State Congress , Mongolian State High Conference , Issue Law , Temporary Committee , மங்கோலியா , ஒன்றுபட்டது மாநிலங்களில் , மங்கோலியன் , நிரந்தர குழு , குழு மூல , மங்கோலியன் நிலை , நிலை காங்கிரஸ் , பிரச்சினை சட்டம் , தற்காலிகமானது குழு ,

© 2024 Vimarsana

comparemela.com © 2020. All Rights Reserved.