comparemela.com
Home
Live Updates
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.ОЮУНГЭРЭЛ ШХАБ-ын форумд оролцож, үг хэллээ : comparemela.com
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.ОЮУНГЭРЭЛ ШХАБ-ын форумд оролцож, үг хэллээ
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.ОЮУНГЭРЭЛ ШХАБ-ын форумд оролцож, үг хэллээ
2021-07-21 10:15:00
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь 20 жилийнхээ ойн хүрээнд Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо, ШХАБ-ын Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны комисс, ШХАБ-ын Нарийн бичгийн газартай хамтран “Эмэгтэйчүүдийн Боловсрол ба Ядуурлыг Бууруулах нь” форумыг 2021 оны 7-р сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Форум нь Бээжин хотод зохион байгуулагдсан бөгөөд зочид, төлөөлөгчид биеэр болон цахимаар оролцлоо. Форумын зохицуулагчаар Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч бөгөөд Нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр гишүүн, Төрийн зөвлөлийн дэргэдэх Хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн үндэсний хорооны дэд дарга Хатагтай Хуан Сяовэй оролцож, нээлтийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны орлогч дарга, Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны комиссын ерөнхийлөгч Хатагтай Шэн Юүюэ хийлээ.
БНХАУ-ын дарга Си Жиньпиний гэргий Пэн Лиюань оролцож энэхүү форумд оролцсон төлөөлөгчдийг цаашдаа хамтран ажиллахыг уриаллаа.
Монгол Улс нь ШХАБ-д ажиглагчийн статустай оролцдог бөгөөд энэ удаагийн форумд МЭХ-ны Ерөнхийлөгч урилгаар оролцож, үг хэллээ.
Ядуурал бол бүх хүн төрөлхтний нийгмийн өмнө тулгардаг нийтлэг бэрхшээл бөгөөд эмэгтэйчүүдийн ядуурлыг бууруулах нь Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн чухал асуудал бөгөөд 2030 он хүртэл тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн үндсэн зорилт юм. Эмэгтэйчүүдийн боловсрол болон оролцоо нь соёл иргэншлийн дэвшлийг хэмжих чухал үзүүлэлт бөгөөд тогтвортой хөгжлийн үндэс суурь, урьдчилсан нөхцөл гэж үзэн форумаар дамжуулан ШХАБ-ын гишүүн орнуудад эмэгтэйчүүдийн боловсролыг сурталчлах, ядуурлыг бууруулах чиглэлээр тэргүүлэх туршлага, амжилттай туршлагаа хуваалцах, харилцан ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, амжилтанд хүрэхэд дэмжлэг үзүүлэх платформыг бий болгохыг зорьсон. Бээжингийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгасан холбогдох зорилтуудын талаар мөн хэлэлцлээ.
Тус форумд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, Хатагтай Валентина Матвиенко,
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Тэргүүн хатагтай Зироат Мирзиёева,
Тажикистаны Ерөнхий сайдын орлогч, Хатагтай Матлоубхон Сатториён, Бүгд Найрамдах Афганистан Улсын Тэргүүн хатагтай Рула Гани,
Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Дэд Ерөнхийлөгч, Хатагтай Масоумех Эбтекар,
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал, Хатагтай Пхумзиле Мламбо-Нгкука,
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, Владимир Норов зэрэг 200 гаруй төлөөлөгч оролцов.
Мөн Энэтхэгийн Эмэгтэйчүүд, хүүхдийн хөгжлийн сайд Хатагтай Смрити Ирани, Казахстаны Ерөнхийлөгчийн дэргэдэх Эмэгтэйчүүд, гэр бүл, хүн ам зүйн бодлогын үндэсний комиссын дарга Хатагтай Лаззат Рамазанова,
Бүгд Найрамдах Киргиз Улсын Эмэгтэйчүүдийн Конгрессын Ерөнхийлөгч Хатагтай Замира Акбагышева,
Пакистан Улсын Сенатор, Ерөнхий сайдын Ядуурлыг бууруулах, нийгмийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн тусгай туслах, Доктор Саниа Ништар,
Беларусийн Эмэгтэйчүүдийн Холбооны дарга, Эрүүл мэндийн нэгдүгээр орлогч сайд, Хатагтай Елена Богдан нар оролцож үг хэлэв.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл нэмэх
Related Keywords
Kirgiz
,
Stavropol Skiy Kray
,
Russia
,
Kazakhstan
,
Mongolia
,
Shanghai
,
China
,
United States
,
India
,
Belarus
,
Beijing
,
Pakistan
,
Russian
,
Mongolian
,
,
Representatives High Conference Permanent Committee
,
Undersecretary Office
,
Republican Kirgiz State Women Congress
,
Forum All China Women Union Vice Presidents
,
Russian Union Conference Council
,
Belarus Women Union
,
Shanghai Co Body
,
All China
,
Women Education
,
Poverty Cut
,
Women Juan
,
Union President
,
Mongolian Country
,
Beijing Declaration
,
Republican State Best
,
General Minister
,
Republican Afghanistan State Best
,
Islam Republican Iran State Vice Presidents
,
United States General
,
United States Women
,
Secretary General
,
India Women
,
Prime Minister Women
,
Kazakhstan The President
,
Pakistan State Senator
,
General Minister Poverty
,
Hygiene January
,
Prime Minister
,
ரஷ்யா
,
காஸக்ஸ்டாந்
,
மங்கோலியா
,
ஷாங்காய்
,
சீனா
,
ஒன்றுபட்டது மாநிலங்களில்
,
இந்தியா
,
பெலாரஸ்
,
பெய்ஜிங்
,
பாக்கிஸ்தான்
,
ரஷ்ய
,
மங்கோலியன்
,
அனைத்தும் சீனா
,
பெண்கள் கல்வி
,
தொழிற்சங்கம் ப்ரெஸிடெஂட்
,
மங்கோலியன் நாடு
,
பெய்ஜிங் அறிவிப்பு
,
ஜநரல் அமைச்சர்
,
ஒன்றுபட்டது மாநிலங்களில் ஜநரல்
,
ஒன்றுபட்டது மாநிலங்களில் பெண்கள்
,
செயலாளர் ஜநரல்
,
இந்தியா பெண்கள்
,
ப்ரைம் அமைச்சர்
,
comparemela.com © 2020. All Rights Reserved.